https://cdn.zochil.shop/896e59e1-0912-4387-938a-bb84f1289e79_t1500.jpg

Гүйлгэлт, суулгалт

Энтростоп

5,500₮
Хүргэлттэй
Тоо ширхэг
Богино тайлбар
СУУЛГАЛТ ЭМЧЛЭХ АДСОРБЕНТ ЭМ [№20 ширхэг шахмал]

Дэлгэрэнгүй

Энтростоп нь суулгалт эмчлэх хамгийн сайн бэлдмэлд тооцогддог. Найрлага дахь аттапулгите нь хөнгөн цагаан болон магнезийн силикатын гидрат бүхий цэвэрлэгдсэн байгалийн минералын холимог юм. Хор токсин, өвчин үүсгэгч нянгийг гадаргуу дээрээ шимж тэдгээрийг бие махбодоос түргэн гадагшлуулдаг чадвар нь энэ бэлдмэлийн нэг гол давуу тал юм. Мөн коллоидал аттапульгитe бүдүүн гэдэсний нянгийн найрлагыг хэвийн болгож дисбактериоз, архаг суулгалтаас сэргийлдэг. Шулуун гэдэсний үрэвсэлтэй хүмүүс үүнийг ууснаар үрэвсэл багасаж, бүдүүн гэдэсний цочролыг намдаан, гэдэс базалж хүчтэй өвдөхийг зогсооно.

Пектин цэвэр карбогидратын бүтээгдэхүүн бөгөөд алим, нимбэгний хандыг хүчлээр шингэрүүлэн гаргаж авдаг. Пектинийг суулгалтын үед бусад адсорбенттай хамт хэрэглэхэд баасыг хэлбэржүүлнэ. Энтростоп бол гэдэс дотрыг төрөл бүрийн хор, хий, вирус, нянгаас цэвэрлэдэг бэлдмэл мөн.

Аттапульгитe гаж нөлөө багатай бөгөөд аргаах үйлчилгээтэй тул нарийн гэдэсний салстын үрэвслийг намдааж, гэдэс базалж өвдөхийг зогсооно.

НАЙРЛАГА

1 шахмалд:

Идэвхтэй Коллоидал Аттапулгите ........ 650 мг

Пектин ............................................................ 50 мг

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Төрөл бүрийн шалтгаантай суулгалт (цочмог болон архаг), гэдэс базалж хүчтэй өвдөхөд хэрэглэнэ. Хоолны хордлогоос үүссэн цочмог суулгалт, гэдэсний нянгийн бичил орчны өөрчлөлт тэнцвэр алдагдсан, гэдэсний салст бүрхүүл үрэвссэн тохиолдолд хэрэглэнэ.

ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН

▸ 3-6 настай хүүхдэд эмчийн заавраар хэрэглэнэ.

▸ 6-12 настай хүүхэд суулгах бүрдээ 1 шахмалыг хэрэглэнэ. Хоногт 6 шахмалаас хэтрүүлэн хэрэглэж болохгүй.

▸ 12 -оос дээш настай түүнчлэн насанд хүрсэн хүмүүс суулгах бүрдээ 2 шахмалыг ууна. Харин хоногт 12 шахмалаас илүү хэрэглэж болохгүй.

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.