Монфа трейд ХХК нь 1998 онд байгуулагдсан, Монголын эм ханган нийлүүлэх ууган байгууллагын нэг юм. Одоо Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Баянхонгор, Архангай, Ховд, Өвөрхангай, Хөвсгөл зэрэг аймагт салбартай. Улаанбаатар хотод 2 бөөний төв, 10 гаруй эмийн сан ажиллуулж, Улсын томоохон эмнэлгүүд, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газарт тендерээр эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур нийлүүлж байна. Манай байгууллага ОХУ, Герман, Чех, АНУ болон манай АШУҮИС-ийг төгссөн эм зүйч, эмч, анагаахын чиглэлээр өндөр боловсрол бүхий мэргэжлийн боловсон хүчнээс бүрдсэн эвсэг, чадварлаг хамт олныг бий болгосон юм.
Манай байгууллага өндөр чанартай эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчлэх гэсэн стратегийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд олон улсын хэмжээнд танигдсан томоохон эм үйлдвэрлэгчээс тухайлбал : Индонез улсын Kalbe pharma, Landson, Otto, Герман улсын R-Biopharm, Органтек, Польш улсын Adamed, Oleofarm, Чех улсын Dr,Muller зэрэг үйлдвэрүүдээс эм, эмнэлгийн хэрэгслээ шууд импортолж байна.