НҮДНИЙ ЭРҮҮЛ МЭНДТЭЙ ХОЛБООТОЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД

НҮДНИЙ ЭРҮҮЛ МЭНДТЭЙ ХОЛБООТОЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД

  • 2021-01-02 19:57

Бид нүдний эрүүл мэндийн зөвлөгөө булангийнхаа энэ удаагийн дугаарт ГрандМед эмнэлгийн нүдний эмч Дүүриймаа эмчийг оролцуулж байна. Хүмүүсээс хамгийн их түгээмэл асуудаг асуултуудад мэргэжлийн эмчээс хариулт авч та бүхэндээ хүргэж байна. 

Асуулт 1. Хамгийн эхний асуулт нүдний хуурайшилт гэж юу вэ?

Нүдний хуурайшилт гэдэг бол нүдний өвчлөлийн дундаас дэлхийд тархалт болоод тохиолдлоороо нэлээдгүй нэмэгдэж байгаа нүдний гадаргуугын өвчин гэж үздэг. Нэг талаасаа энэ өвчин үүсэхэд олон зүйл нөлөөлдөг. Дор хаяхад хүрээлэн буй орчин, цаг агаар, амьдралын хэв маяг, компьютер, утасны хэрэглээ, контакт линзний хэрэглээ, дээрээс нь дааврын эмчилгээ, бодисын солилцооны янз бүрийн эмгэгүүд зэрэг маш олон шалтгааны улмаас нүд хэсгийн гадна талын бүрхүүл буюу нулимсан бүрхүүлийн дотоод орчны тэнцвэрт байдал алдагдсантай холбоотойгоор нүдэнд гэмтэл үрэвсэл, мэдрэл мэдрэхүй алдагдаж, эмнэлзүйд янз бүрийн зовуур шаналгаагаар илэрдэг. Нүдний гадаргуугийн өвчнийг нүд хуурайших эмгэг гэж үздэг. Нүд хуурайших эмгэг маань цаашлаад хүндэрсэн тохиолдолд нүдний хараанд муугаар нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн чадварыг бууруулдаг. Энэ маань маань нүдний эмч нарын хувьд тулгамдсан асуудал болохоос гадна нийгмийн эрүүл мэндийн хувьд ч гэсэн анхаарахаар асуудлын нэг болж байгаа юм.
Асуулт 2. Нүдний хуурайшилтын үед ямар арга хэмжээ авах вэ?

Нүдний хуурайшилтын үед ямар арга хэмжээ авбал зөв вэ? Нүдний хуурайшилтыг хамгийн эхний ээлжинд эмчдээ үзүүлж оношлуулах нь чухал. Эмнэлзүйд илэрч байгаа зовуур шаналгаа болоод эмнэлзүйн шинж тэмдэг, биомикроскопийн шинжилгээн дээр үндэслээд хэд хэдэн төрөл болгож хуваадаг. Эмчилгээг эмийн болон эмийн бус эмчилгээ гэж ангилж байгаа. Эмийн эмчилгээний хамгийн эхний сонголт бол хиймэл нулимс байдаг. Хоёрдугаарт эмийн бус эмчилгээ маань яг ямар шалтгаантайгаар үүсч байгаагааас нь үүдээд эмийн бус эмчилгээний маш олон төрөл бол байгаа.

Асуулт 3. Хиймэл нулимсны төрлүүдийн талаар 

Та сая хиймэл нулимс гээд ярилаа тэгэхээр хиймэл нулимсны ямар сонголтууд байдаг вэ? Энэ талаар мэдээлэл өгвөл хиймэл нулимс гэдэг маань өөрөө нүдийг гадаад орчноос хамгаалах, мөн чийгшүүлэх үйлчилгээтэй. Дотроо бол агууламжаас нь шалтгаалаад янз бүрийн зүйлийг агуулдаг байх нь байна шдээ. Хамгийн эхний ээлжид хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор куперын уусмал байна, хоёрдугаар нөөшлөгч бодис буюу электролитуудаас тогтдог. Миний хувьд бол хиймэл нулимсыг эмчилгээндээ хэрэглэхдээ 2 үндсэн зүйлийг илүү анхаардаг байгаа хамгийн эхний ээлжинд гиалуроны хүчлийн агууламж, тухайн гиалуроны хүчил нь өөрөө ямар үйлдэл үзүүлдэг вэ гэхээр нэг талаас нүдийг чийгшүүлж өгнө. Хоёрдугаарт нүдний эвэрлэг бүрхүүлийн гадна талын хэсэгт буюу эпителийн хэсэгт тогтвортой наалдац өгч удаан чийгшлийг өгөх үүрэгтэй байдаг. Хамгийн эхний сонголт гиалуроны хүчлийн найрлага агууламж их чухал байдаг. Хоёрдугаарт нөөшлөгч бодис байдаг. Бензалконын хлорид гээд нөөшлөгч бодис бол удаан хугацаагаар хэрэглэж байгаа тохиолдолд хоруу шинж чанарыг нөлөөллийг үзүүлдэг. Хамгийн эхний шинж чанарт нүдний эпителийн эс болон салстын эсүүдийг гэмтээж өгдөг. 

Хундаган эсээс ялгарч байгаа шүүрэл  нь өөрөө нулимсан бүрхүүлийн бүрэлдэхүүнийг үүсэхэд чухал үүрэгтэй байдаг. Гэтэл нөөшлөгч бодис маань маш удаан хугацаагаар хэрэглэхээр энэнтэй холбоотойгоор давхар хуурайшилт гэдэг зүйлийг нэмэлтээр үүсгэдэг байгаа. Тэгэхээр энэ 2 үзүүлэлт бол миний хувьд бол хамгийн чухал үзүүлэлт байдаг.

Асуулт 4. Нөөшлөгч бодис гэж юу вэ?

Та сая нөөшлөгч бодис гээд ярилаа энгийн хүн сонсоход шинжлэх ухааны нэр томьёо шиг сонсогдож байгаа байх энэ талаар ахиад дэлгэрэнгүй тодруулж өгвөл том савлагаатай ямар ч уусмалд нөөшлөгч бодис гэдэг зүйл агуулагддаг. Нөөшлөгч бодис нь өөрөө нян бактери үүсэхээс сэргийлж өгч байдаг. Гэтэл бид нарын хувьд бол том савлагаатай хиймэл нулимсыг хэрэглээндээ сонгочхоод, тухайн савлагаанаасаа шалтгаалаад тодорхой хугацаанд хадгалах хугацаатай байдаг. Тэгэхээр яг энэ тохиолдолд бол хүмүүс маш буруу байдлаар хадгалах, хоёрдугаарт задалсан бүтээгдэхүүнээ удаан хугацаагаар хэрэглэх ийм тохиолдолд цаашлаад нүдэнд илүү их хоруу шинж чанар нөлөөллийг үзүүлдэг. Тэгэхээр хамгийн эхний ээлжид нөөшлөгч бодис агуулаагүй жижигхэн ийм simple савлагаатай ийм бүтээгдэхүүнүүдийг сонговол зүгээр байдаг.

Асуулт 5. Нүдний дусаалга, хиймэл нулимс 2-ын ялгаа юу вэ? 

Нүдний дусаалга, хиймэл нулимс хоёрын ялгаа нь юу вэ? гэж асуудаг энэ талаар мэдээлэл өгвөл нүдний дусаалга гэдэг бол маш өргөн цар хүрээтэй ойлголт. Янз бүрийн найрлагатай, бүтэцтэй, үйлчилгээтэй гээд маш олон төрөл байгаа. Энэний нэг хэсэг бол хиймэл нулимс. Хиймэл нулимсыг бол амьдарлынхаа туршид байнга тогтмол хэрэглэвэл илүү үр дүнтэй. Бусад дусаалгыг бодоход гаж нөлөө бага гэж үздэг. Антибиотиктой үрэвслийн дусаалгыг байнга тогтмол дусаавал болохгүй энэ нь цаашлаад эсрэг заалттай болж өгдөг. 

Асуулт 6. Нүд өөхлөх, мах ургалтыг хэрхэн арилгах вэ?

Нүдэнд өөхлөлт болон махлалт үүсэх үндсэн шалтгаан бол нүдний хуурайшилт байдаг. Энэ өөрчлөлт бол нийт монгол хүмүүсийн дунд элбэг байдаг. Хуурайшилтаа дагаад үүсдэг учраас. Тэгэхээр хамгийн эхний ээлжид бол үүнийг хайлуулдаг дусаалга гэж байхгүй тиймээс ахиж нэмж ургахаас сэргийлээд анхаарах ёстой. Мэс заслын заалттай ургалтын хэмжээ нь их 2, 3-р төвшиндөө орцон гэдэг юм уу? Дээрээс нь байнга улааж үрэвсээд байдаг бол мэс заслын заалттайгаар энийг зайлшгүй авахуулдаг. 

Мэс заслын заалтгүй хирнээ хөнгөн шинж тэмдэг нь хөнгөн байгаа үед нь яг ямар арга хэмжээ авбал зөв вэ?

За энэ үед бол ургалтаас нь сэргийлээд нар салхины хамгаалалттай шилээ зүүгээд, хиймэл нулимсаа байнга дусааж байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хуурайшилт үүсэхээс нь сэргийлэх ёстой. Бид нар хүмүүст маш их ханддаг л даа маш бага хэмжээний өөхлөлтийг одоо яах уу гээд нэгэнт гоо сайхны талаасаа өөрт нь асуудалтай байгаа бол мэс заслаар бол авахуулж болно.

Асуулт 7.Харшлаас үүдэлтэй нүдний салстын гэмтэл улаалттай нүдэнд ямар дусаалга хэрэглэх вэ?

Харшлаас үүдэлтэй нүдний салстын гэмтэл улаалттай нүдэнд ямар дусаалга хэрэглэх вэ? Арай өөр төрлийн дусаалга хэрэглэх ёстой байх 

Харшил гэдэг чинь өргөн цар хүрээтэй ойлголт. Өөрөөр хэлбэл бие организм дархлааны хэт мэдрэгших урвал гэж үздэг. Энгийн зүйлийг бие организм маань эмгэг байдлаар таньж байна  энэндээ үзүүлж байгаа хариу урвал. Тэгэхээр эмнэлзүйд илэрч байгаа шинж тэмдгээс нь шалтгаалаад янз бүрийн шинж тэмдэг илэрч болдог. Нүдний угд бол салстын улаалт, загатнаа гээд эмнэлзүйн шинж тэмдгүүд өгдөг. 

Харшлын гаралтай улаалтын хувьд яг нарийн мэргэжлийн эмчдээ үзүүлээд тохирсон дусаалгыг зөвлүүлж авч, тэрийгээ эмчилгээндэ хэрэглэсэн нь илүү үр дүнтэй байгаа.

Харшилтай байгаа тохиолдолд харшил үүсгэгч хүчин зүйлүүдээс аль болох хол байх хэрэгтэй. Тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, хоол хүндээс тэр зүйлээ хэрэглэхгүй байх талаар илүү анхаарах шаардлагатай байдаг. 

Асуулт 8. Глауком буюу нүдний даралттай гэж оношлогдсон бол хиймэл нулимс хэрэглэж болох уу?

Дараагийн асуулт глауком буюу нүдний даралттай хүмүүсийн хувьд хиймэл нулимс хэрэглэж болох уу? Хэрвээ та үзүүлээд глауком гэж оношлогдоод эмчийнхээ хяналтад байгаад, дусаалга хэрэглэдэг ч юм уу? Ийм тохиолдолд давхар хиймэл нулимс хэрэглэж болох уу? Гэдэг талаар асууж байх шиг байна. Үзлэгээр нүдэнд хуурайшилтын шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд нэмэлтээр хиймэл нулимсыг авч хэрэглэж болно. Хэрэглэх хугацаа тунг бол эмчийн заавраараа хэрэглэх нь илүү үр дүнтэй. 

Нүдний даралтдаа эмчийн зөвлөсөн дусаалгыг хэрэглэдэг нэмэлтээр нүдний хуурайшилттай гэж оношлогдсон тохиолдолд хиймэл нулимс хэрэглэхдээ хоорондох зай, давтамж нь яаж хэрэглэдэг юм бол дусаалга бүрийн хоорондох зайг 10-15 минут гэж үздэг. Өөрөөр хэлбэл эхний дусаалганы үйлчилгээ маань салстаараа шимэгдээд үр дүнгээ өгсний дараа, дараагийн бүтээгдэхүүнээ хэрэглэнэ. Хугацаа, хэдэн удаа дусаах, ямар давтамжтай дусаах гэдгийг бол зайлшгүй эмчийнхээ заавраар дусаана. Өнөөдрийн зөвлөгөө мэдээллийг өгсөн дүүриймаа эмчдээ маш их баярлалаа. 

Бид дараа дараагийнхаа зөвлөгөө мэдээллээр танд хэрэгтэй нүдний эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллүүдийг тогтмол хүргэж байх болно. Аанхан за баярлалаа.

Танд нүд аргах, улайх, торох, нулимс гоожих зовуур илэрч байвал хадгалагч бодис агуулаагүй, нүдний чийглэг байдлыг хадгалж, эвэрлэгийг нөхөн төлжүүлэх үйлдэлтэй ариун  хиймэл нулимс матафрешийг санал болгож байна.

A picture containing text, person, posing

Description automatically generated

 

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.