Хүүхдийн хоолны зуршил буурах шалтгаанууд, хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Эцэг эхчүүд хүүхдийнхээ хоолны дуршил буурч буйд нь санаа зовсоор байдаг. Энэ нь 2-5 насны хүүхдүүдэд элбэг тохиолддог байна. Үүнийг анхаарахгүй орхиж болохгүй бөгөөд бид энэхүү нийтлэлээрээ хүүхдийн хоолны дуршил буурах шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар зөвлөмж, мэдээлэл хүргэх болно.
Таны хүүхэд насандаа тохирох өндөр, биеийн жинтэй бол нэг их санаа зовох асуудал биш. Зарим жижиг биетэй хүүхдүүдийн хувьд ч бусдаас бага хооллодог учир хоолны дуршил нь ч яах аргагүй бага байдаг. Харин хүүхэд тань бие нь өсөж томорсон ч хоолны дуршил бууралттай, түүнийгээ дагаад биеийн жин нь ч бага байвал заавал шалтгааныг нь олж, мэргэжлийн хүүхдийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Хүүхдийн хоолны дуршил буурах түгээмэл шалтгаанууд
Таны хүүхэд үргэлж уурлаж, бухимдсан эсвэл ядарсан шинжтэй байвал энэ нь хоолны дуршил нь буурсантай холбоотой байх магадлалтай. Үүнээс гадна олон янзын шалтгаан байдаг тул энэ талаар илүү дэлгэрэнгүй хүргэе.
1. Өсөлт удааширсан байх
Өсөлтийн өөрчлөлт нь хоолны дуршлыг эрс бууруулах бас нэгэн шалтгаан байдаг. Эхний жилд нь, хүүхэд хурдан өсдөг ч дараа дараагийн жилүүдээс өсөлт удааширч, маш бага хооллож эхэлдэг. Энэ үед, хоолны дуршил буурах нь хэвийн үзэгдэл байдаг. Гэхдээ, таны хүүхэд эхний жилд 7 кг, 21 см-ээр өссөн бол дараагийн жилээс ядаж 2.3 кг жин, 12см-ээр өссөн байх хэрэгтэй.
2. Өвдсөн байх
Хүүхэд өвдсөн үед мэдээж хоолны дуршил эрс буурдаг. Хэрэв таны хүүхдийн хоолой өвдөж, суулгах эсвэл ханиад томуу туссан байх, толгой нь өвдөх, халуурах зэрэг бусад шинж тэмдэг илэрсэн бол тэд маш бага хооллох болно. Гэхдээ санаа зоволтгүй, хүүхэд эргээд эдгэрч хоолны дуршил нь сэргэхдээ өмнөх өмнөхөөсөө сайжирсан байдаг.
3. Сэтгэл гутралд орсон байх
Хоолны дуршил буурахад стресс нь олон сөрөг нөлөөллийг үзүүлдэг. Хэрэв та хүүхдээ идэх сонирхол нь буурсан, унтахдаа хэцүү байгааг нь анзаарсан бол стресстсэн байх өндөр магадлалтай гэсэн үг. Тиймээс та хүүхдийнхээ хоолны дуршил бууралтыг багасгахын болгохыг хүсч байгаа бол хамгийн түрүүнд стрессийн гол шалтгааныг олж тайвшруулах арга хэмжээ аваарай. Хүүхэд стресстэх нь дараах гол шалтгаануудтай байдаг.
Ихэнх эцэг эхчүүд сэтгэлийн хямралыг зүгээр л уйтгарлаж байна гэж эндүүрдэг. Гэвч уйтгарлалт болон сэтгэлийн хямрал нь хоорондоо адилгүй. Уйтгарлах мэдрэмж тухайн цаг үедээ л байдаг бол сэтгэлийн хямрал нь тухайн үеийн мэдрэмж биш юм. Энэ нь хүүхдийг зөвхөн гуниглуулаад зогсохгүй өдөр тутмын хэвийн амьдралд нь саад болж, хооллох дуршлыг нь бууруулж байдаг. Тиймээс танд мэргэжлийн эмчээс заавал зөвлөгөө авахыг санал болгож байна.
5. Хоолонд дургүй болох мэдрэлийн эмгэг
Зарим тохиолдолд, дуртай алдартнаа дуурайх эсвэл өөр шалтгаануудаар хүүхдэд хоол идэхээс дургүйцэл бий болдог. Аль болох урт хугацаанд хоол идэхгүйгээр зогсохгүй идэх үедээ, өөх тос маш багатай хүнсийг сонгож, идсэнийхээ дараа ч хооллосондоо өөрийгөө буруутгадаг.
Хэрэв таны хүүхэд хоолноос үргэлж татгалзаж, илүү их дасгал хийж, огцом жин хаяж байвал энэ нь хоолонд дургүй болох мэдрэлийн эмгэг байж болзошгүй. Энэ талын мэргэжилтнээс хэрхэн эрүүл хооллох талаар маш сайн зөвлөгөө аваарай.
6. Эмчилгээ хийлгэх
Таны хүүхэд саяхан томуу томуу төст өвчлөлөөр өвчилсөн эсхүл эрүүл мэндийн шалтгаантай байгаад антибиотик эмчилгээнд хамрагдсан бол хоолны дуршилд сөргөөр нөлөөлж болзошгүй. Хүүхэд ямарваа нэг эмчилгээний дараа хоолны зуршил нь буурах хандлагатай байдаг.
7. Цус багадалттай байх
Таны хүүхэд цус багадалттай бол нойрмог унтаа мөн ядарсан, уурлаж бухимдсан байдалтай байдаг. Хэрэв эмчлэхгүй удаан орхивол, цус багадалт нь таны хүүхдийн хөгжил, хичээл сургуульд нь ч саад учруулж болзошгүй. Хүүхдээ цус багадалттай эсэхийг мэдэхийг хүсвэл цусны шинжилгээнд заавал хамруулаарай.
8. Гэдэсний цагаан хорхойтой байх
Гэдэсний цагаан хорхой нь хүүхдийн хоол боловсруулах системд шимэгчилж амьдардаг. Хоолны дуршил буурах, нарийн гэдэсний цус алдалт, цусан суулгалт зэргийн гол шалтгаан болдог. Цагаан хорхойг арилгах эм бэлдмэлийг мэргэжлийн эмч, эм зүйчийн зөвлөгөөгөөр хэрэглээрэй. Хэрэв гэрийн тэжээмэл амьтантай бол жилд 2 удаа цагаан хорхойны туулгалт хийж, дараагаар нь хүүхдэдээ ч 2 наснаас нь эхлэн жилд 1 удаа туулгалт хийхийг хүүхдийн эмч зөвлөдөг.
9. Өтгөн хатах
Өтгөн хатсанаар мөн хоолны дуршил буурдаг. Мөн хүүхдийн хоолны дуршил бууралт нь эцэг эх ямар хоол, хэр ихээр санал болгодог эсэх болон гэр бүлийн хооллолтын хэв маяг зэргээс үүдэлтэй.
ХЭРХЭН ХООЛЛОХ ДУРШЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ВЭ?
Эцэг эхчүүддээ тус болох үүднээ хүүхдийн хооллох дуршлыг нэмэгдүүлэх дараах энгийн аргуудаас хуваалцъя.
1. Хүүхэд зууш идэх дуртай байдаг. Гэхдээ тэдгээр зуушнууд нь хоолтой адил хүүхдэд хэрэгцээт аминдэмийг өгч байх хэрэгтэй. Маш ухаалгаар үүнийг санал болгох аргууд бий . Жишээ нь, хүүхдэд шарсан төмс, сэндвич өгөхийн оронд хуурсан газрын самар өгөх эсвэл жигнэмгийн оронд болгосон хүнсний ногоонууд өгөөрэй.
2. Хооллох цагт нь зууш өгөхгүй байх. Хүүхдийг өдөрт 4-5 удаа хооллох хэрэгтэй байдаг бөгөөд өглөөний цай өдрийн хоол оройн хоолыг яг цаг нь өгөөд үдийн цай, оройн хоол хүртэл хөнгөн зууш бэлдэж, тодорхой цагт зөв хооллож хэвшээрэй.
3. Газрын самар нь хооллох дуршлыг идэвхжүүлж, уургийг нэмэгдүүлдэг. Тиймээс хүүхдийнхээ хоолонд самрын агууламжтай хүнс нэмж оруулахад анхаараарай.
4. Кальциар баялаг хоол хүнс заавал өгөх.Хэрэв таны хүүхэд сүү уухаас татгалздаг бол бяслаг, цөцгий, аарц, иогурт гэх мэт кальци агуулсан хүнс хэрэглээрэй. Хүүхэд сүү уух дургүй байвал бусад хүнсний бүтээгдэхүүнээс ч кальцийг хүүхдэдээ өгөх боломжтой юм.
5. Баг багаар хооллох. Хүүхдийн тань хоолны дуршил багассан бол өөрийнхөөрөө бие дааж хоол идэх хүртэл бага багаар хооллоход анхаараарай. Энэ нь бодисын солилцоог нэмэгдүүлж, хооллох дуршлыг ч өдөөх ач тустай.
6. Хүүхдийнхээ идэх дуртай зүйлсийн тэжээллэг чанарыг тооцож, хоолны ширээндээ тавиарай. Хүүхэд дуртай зүйлээ идэх нь их байдаг. Тиймээс өдөрт авах амин дэм, шимт бодисын хэрэгцээг тооцож, өөрийнх дуртай гэхдээ эрүүл олон төрлийн ногоонуудыг хольсон хоол хийж өгөөд үзээрэй.
7. Хүүхдийн хоолны дуршил нэмэгдүүлэх хүнс сонго- Цагаан гаа зэрэг зарим амтлагч, ногоог хоолондоо нэмж холихоос өмнө Оливийн тосонд бага зэрэг шарж хэрэглээрэй. Учир нь нимбэгний шүүс, цагаан гаа, цуу зэрэг нь хоолны дуршлыг өдөөж өгдөг.
8. Хоолны цэсээ өдөр бүр өөрчил. Хоолыг сонирхолтой болгохын тулд гүзээлзгэнэ, зөгийн бал, банана, мөс, тараг зэргээр смүүти хийж болох юм. Мөн хүүхдэдээ шинэ хоол, шинэ амтанд аажмаар дасгахыг хичээ.
Дээрх аргуудыг туршиж үзсэний дараа ч таны хүүхдийн хоолны дуршил эргээд хэвийн болохгүй бол заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Түүнчлэн, хүүхдээ хангалттай хоол идсэнгүй гэж хэзээ ч шийтгэж, болохгүй. Үүний оронд тэдний хооллож буй хэв маягийг ажиглаж, хоолны дуршил нь буурч буй шалтгааныг олохыг хичээгээрэй.
Мөн дараах цөөн хэдэн энгийн зөвлөмжийн тусламжтайгаар та хүүхдийнхээ хоолны дуршил бууралтаас урьдчилан сэргийлэх боломжтой.
Хүүхдийн хоолны дуршил бууралтаас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүд
1. Хоолоо сонирхолтой харагдуул, харахад идэх хүсэл төрөхөөр байлга.
2. Хооллох үеэр хүүхдүүдтэй бүү маргалд, бүү загна.
3. Зөвхөн хүүхэд өлссөн үед хооллож байхаар хоолны цагаа тохируул.
4. Хүүхдэдээ эрүүл хооллолтыг санал болго.
5. Тогтмол хугацаанд бага бага порцоор хоолло.
6. Хүүхдээ бие бялдрын хувьд идэвхтэй байхыг уриал.
7. Хүүхэд тань өлсөөгүй бол хүчээр идүүлж болохгүй. Мөн түүнээс гадна тавган дээрх хоолоо заавал дуусгахыг шаардах хэрэггүй.
Хоолны дуршил бууралт нь хүүхдийн урт хугацаан дахь өсөлт хөгжилд нөлөөлж байдаг. Тиймээс таны хүүхэд энгийн иддэгээсээ бага хооллож байвал хамгийн түрүүнд хооллож буй хэв маягийг нь ажигла. Өндөр, жинг хэвийн хэмжээнээс доогуур байгаа эсэхийг хянаарай.
Мөн хүүхдэдээ нэмэлтээр хоолны зуршилыг нэмэгдүүлэх аминдэмийг сонгож өгөхийг зөвлөж байна. Учир нь хүүхэд хоолны дуршил буурснаар хоногт авах аминдэмээ бүрэн аваагүй улмаас ядрах, сульдах, биеийн жин буурах дархлаа муудах гээд асуудлууд урган гардаг билээ.
Хоол тэжээлийн дутагдлаас үүдэлтэй мэдрэлийн ядаргаа болон шим тэжээлийн дутагдалтай байгаа бол хүүхдийн тархины хөгжил болон өсөлтийг дэмжсэн иж бүрдэл аминдэм алтан цереброфортыг санал болгож байна.
Бидний хүргэсэн зөвлөгөө нийтлэлийг уншсан танд баярлалаа.
Эх сурвалж: Loss Of Appetite In Children: 9 Causes And 7 Prevention Tips (momjunction.com)