Хумсаа мэрэх буюу онихофаги гэдэг нь нэг төрлийн донтох хэлбэрийн амны зуршил юм. Зарим тохиолдолд үүнийг үйлээс гадуурх хөдөлгөөн гэж тодорхойлдог. Энэ нь ярих, идэх болон уух зэрэг үйлдлээс илүү давтамжтай илрэх амны хөдөлгөөн юм.
Хумсаа хазах буюу мэрэх нь нийтлэг тохиолддог бөгөөд ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд 25-30% -д тохиолддог. Үүнийг олон улсад бага насны хүүхэд болон өсвөр насны хүүхдүүдийн зан авир, сэтгэл хөдлөлийн өвөрмөц эмгэг гэж үзэх нь бий. Хэдийгээр хумсаа мэрэх нь бүгд эмгэг биш ч гэсэн үүнийг хэвийн эсвэл эмгэг гэдгийг ялгахад тийм ч амар байдаггүй.
Хамгийн анх Франц улсад 16-р зуунд хумсаа мэрэх нь уур уцаараас шалтгаалсан мэдрэлийн зуршил гэж тодорхойлсон байдаг.
Ихэвчлэн 3 нас хүртэл ховор боловч 7-10 насны хүүхдүүдийн 30 орчим хувь, өсвөр насны хүүхдүүдэд 45 хувьтай тохиолддог байна.
Хүүхдийн хумсаа мэрэх зуршлыг яагаад зогсоох хэрэгтэй вэ?
Бие махбодид чиглэсэн дахин давтагдах зан үйлийн дотор арьс шархлах эмгэг (арьс цоолох), дерматофаги (арьс хазах), трихотиломани (үсээ хусах хүсэл эрмэлзэл) багтдаг бөгөөд эдгээр нь бүгд хумсаа мэрэхтэй зэрэгцэн орших хандлагатай байдаг. Амны хөндийн парафункциональ үйл ажиллагааны хувьд энэ нь брүксизм (шүдээ хавирах, нүдэх) болон үзэг зажлах, хацар хазах зэрэг бусад зуршилтай холбоотой байдаг. Хүүхдүүдийн хувьд хумсаа хазах нь ихэвчлэн анхаарал дутагдах хэт хөдөлгөөнтөх эмгэг (хумсны хазах тохиолдлын 75%-д) болон, үүнд эсэргүүцэн үгүйсгэх эмгэг (36%), тусгаарлагдан сэтгэл хямрах эмгэг (21%) зэрэг бусад сэтгэцийн эмгэгүүд тохиолддог.
Ихэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ энэхүү байдалд онцгой анхаарч, хэрхэн энэ зуршлыг болиулах вэ? яах тухай судалдаг. Тэгвэл таны хүүхэд хумсаа мэрээд байгаа бол урьдчилсан арга хэмжээ авах талаар зөвлөмж хүргэе.
Мэдээж нэг өдрийн дотор шууд зүгээр болохгүй бөгөөд бага зэрэг цаг хугацаа, хүчин чармайлт гаргаснаар та хүүхдийнхээ хумсаа хатгадаг зуршлаа арилгаж чадна.
Эдгээр арга хэмжээнүүдийг авахаас гадна хүүхдийн тархины холбогч эдүүдийн үйл ажиллагааг дэмжих, амин дэмүүдийг өгч, хүүхэдтэйгээ ярилцаж хэвшээрэй. Мөн та хүүхдийн эмчид хандан зөвлөгөө авах нь илүү чухал.
Хүүхдийн тархины хөгжил болон өсөлтийг дэмжих омега 3, Лизин, Глютамины хүчил, В-гийн төрлийн витаминууд агуулсан бага насны хүүхдийн тархины хүчилтөрөгчийн дутмагшил, тархины эмгэгшил, мэдрэлийн ядаргаа болон толгой өвдөх зэрэгт илүү сайн нөлөөтэй Цереброфорт иж бүрдэл аминдэмийг санал болгож байна.
Та өөрт ойрхон Монфа, Хүрмэн, Маго, Монфарм, Азифарм, Зууннаст эмийн сангуудаас жоргүй авах боломжтой.
Бидний зөвлөгөө нийтлэлийг уншсан танд баярлалаа.