Улирлын шалтгаант ханиад томууны дэгдэлт нэмэгдэж, идэвхжлийн үе дээрээ байгаа бөгөөд ХӨСҮТ, холбогдох мэргэжлийн байгууллагуудын тандалт судалгаагаар энэ жилийн амьсгалын замын халдварт өвчний тархалт хүндрэл өмнөх жилээс илүү өндөр байгаа талаар мэдээлсэн. Үүнийг дагаад эмнэлгийн ачаалал ч нэмэгдэж байна. Тиймээс иргэдийн хувьд ханиад томууны үеийн вирусийн хоруу чанар, түүнийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх, эм бэлдмэлийг ямар тунгаар зөв зохистой хэрэглэх талаар Эм зүйн шинжлэх ухааны доктор профессор, Монфа Трейд ХХК-ийн Зөвлөх Д.Цэндээхүүтэй ярилцлаа.
Ханиад томууны улиралд хүмүүс багадаа 2-3 удаа ханиад хүрдэг болсон байна. Ойр ойрхон ханиад хүрэх нь дархлаа болон бусад эрхтэнд ямар нөлөө үзүүлж байгаа вэ?
Хүйтний улиралд амьсгалын замын халдварт өвчин ихэсдэг. Тэр дундаа вирусийн гаралтай ханиад томууны өвчлөл илүү хувийг эзэлдэг бөгөөд насанд хүрэгчид жилдээ 3-4, хүүхэд үүнээс ч олон давтамжтай ханиад хүрч байгаа нь бараг хэвийн үзэгдэл болж. Ханиад томуу нь вирусийн ба нянгийн шалтгаант гэсэн хоёр янз.
Вирусээр үүсгэгдсэн ханиад дийлэнх хувийг эзэлж байгаа учраас вирусийн талаар мэдээлэл өгөх нь зүйтэй байх. Вирус нь дотроо олон төрлийн хэв шинжтэй. Эмнэлзүйн талаас ерөнхийд нь амьсгалын дээд замд нөлөөлдөг, амьсгалын доод замд нөлөөлдөг халдвар гэж ангилж болдог. Бидний сайн мэддэгээр риновирус гэхэд амьсгалын дээд зам буюу хамрын хөндий, амын хөндийд нөлөөлж ханиалгах, хамар битүүрэх, нус гоожих, халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдгээр илэрдэг бол аденовирус нь ханиалгах, хоолой өвдөх, нүд улайх шинж тэмдгээр илэрдэг. Мөн амьсгалын синцитиаль вирус нь амьсгалын доод замд буюу уушгины хатгалгаа үүсгэдэг зэргээр бүгд эмнэлзүйн шинж тэмдэг зовуурь ялгаатай байдаг. Сүүлийн үед коронавирусийн олон хувилбар гарч байгаа зэрэгтэй холбоотойгоор вирусийн халдвар нэгээр хязгаарлагдахгүй олон болж байна. Ханиад хүрлээ гэхэд нэг төрлийн вирусээр үүсгэгдсэн биш олон төрлийн вирусээр зэрэг халдварлаж байна гэсэн үг. Вирусийн хэв шинжээс хамаарч тухайн эрхтэн тогтолцоонд өөр өөр зовуурь өгнө. Үүнийг нарийн мэргэжлийн эмч эмнэлзүйн үзлэг болон лаборатори шинжилгээнд үндэслэн илүү тодорхой оношилж зохих эмчилгээг зөвлөдөг болсон.
Мөн ханиад томуу нь нянгаар үүсгэгдэж болно. Эсвэл вирусээр халдварсан тохиолдолд биеийн эсэргүүцэл муудаж улмаар нянгийн хоёрдогч халдвар авах нь элбэг. Вирусээр эхэлсэн ч нянгийн хүндрэл бий болж хоолой идээлэх, үрэвсэх, хатгаа болох зэрэг хүндрэл үүсдэг.
Вирусийн олон үүсгэгч байгаа тул нэг вирусийн эсрэг өндөр үнэтэй эм авч уугаад үр дүнгүй
Ямар төрлийн вирус эсвэл нянгаар үүсгэгдсэн ханиад томуу хүрсэн гэдгээ оношлуулах шаардлагатай гэсэн үг үү?
Уг нь бол тийм. Сүүлийн үед молекул биологийн аргаар ямар үүсгэгчээр ханиад томуу хүрсэн байгааг тодорхойлдог шинжилгээний аргууд гарсан. Манай улсад тухайлбал Евростандарт лаборатори амьсгалын замын өвчний 24 төрлийн үүсгэгчийг тодорхойлдог шинжилгээ нэвтрүүлсэн ба 15 төрлийн вирус, 8 төрлийн бактер, 1 мөөгөнцөрийн халдварыг илүү нарийвчлан ялган оношилж байна. Бусад улс оронд энэ шинжилгээ маш өргөн хүрээнд нэвтэрсэн. Тэгэхээр дээр дурдсан вирусийн аль нь үүсгэгдсэн, аль нь ямар нян гэдгээ тодорхойлж байж эмчилгээг оновчтой хийх боломжтой юм. Учир нь вирусийн хэв шинж бүр өөр учраас нэг вирусийн эмийг дураар хэрэглэх нь үр дүнгүй. Нян бүрд тодорхой хэмжээний антибиотикууд нөлөөтэй байдаг учраас тэдгээрийг шинжилгээгээр тодорхойлж тохирсон эмчилгээг оновчтой хийх юм бол богино хугацаанд, илүү эм уухгүйгээр эдгэрэх нөхцөлийг бүрдүүлдэг. Ялангуяа сүүлийн жилүүдэд зөвхөн нэг биш 3-4, түүнээс ч олон төрлийн нян, вирусээр үүсгэгдсэн ханиад томуу дэгдэх болсонг мэргэжлийн байгууллагуудаас мэдээлж байгаа. Тиймээс энэ төрлийн шинжилгээг өргөн хүрээнд хийдэг болох нь эдийн засаг, цаг хугацааны хувьд ач холбогдол өндөртэй.
Хөнгөн зэргийн ханиадыг огт эм, бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр өөрийн дархлаагаар эмчлэх боломжтой юу?
Ер нь вирусийн халдварын үед дархлаа сайн байвал ханиад томууг хурдан эмчлэх, эдгэрэх боломжтой. Гэхдээ өвчний хүнд хөнгөн зэрэг, гам дэглэм хэр барьсан, тухайн хүний дархлаа тогтолцоо ямар байгаа зэрэг олон зүйлээс хамаарна. Одоогийн нөхцөлд зөвхөн өөрийн дархлаагаар ханиадыг эдгээнэ гэдэг жаахан хүндрэлтэй. Учир нь агаарын бохирдол, ажил амралтын дэглэм зэрэг гадаад, дотоод хүчин зүйлсээс хамаарч хүндрэх нь хурдан байна. Тиймээс аль болох эрт ханиадны шинж тэмдэг дөнгөж илэрч эхлэх үед шинж тэмдгийг арилгах эмийг зөв тунгаар уух нь зүйтэй. Хүндэрсэн тохиолдолд антибиотик хэрэглэх тухай яригдана.
Антибиотикийг яагаад вирусийн ханиадны үед ууж болохгүй эсвэл болно гээд байдаг юм бэ?
Вирусэнд антибиотик нөлөөлөхгүй. Харин нянд нөлөөлдөг гэдгийг хүмүүс мэддэг болсон байх. Эсэргээрээ вирусийн эм уухад нянд нөлөөлөхгүй. Тийм учраас ханиад томууны халдвар авч шинж тэмдэг илэрсэн бол үүсгэгчийг нь тодорхойлох нь чухал гэдгийг дээр хэлсэн. Хэрэв яг вирусээр үүсгэгдсэн байвал вирусийн эсрэг эмчилгээ хийгээд антибиотик хэрэглэхгүйгээр эдгэрнэ. Гэтэл вирусийн ханиад нь агаарын бохирдол, ар гэрийн арчилгаа зэргээс хамаарч нянгийн халдвараар хүндрэх нь элбэг болсон байна. Энэ тохиолдолд антибиотик зайлшгүй хэрэглэх болдог.
Манай улсын онцлог нь агаарын бохирдол ихтэй учраас амьсгалын замын халдварт өвчин туссан үед дархлаа амархан муудаж яг вирус, нян аль алингаар нь үүсгэгдсэн ханиад дийлэнх хувийг эзлээд байгаа. Тиймээс вирусийн эм болон антибиотикийг мэргэжлийн эмч үзэж оношлоод зөвлөөд байгаа юм. Ялган оношилгоо их чухал.
Ханиадны эхэн үед хамгийн гаж нөлөө багатай парацетамолыг эхний сонголтоор зөвлөдөг
Ханиад хүрлээ гээд шууд антибиотик уух гээд байдаг. Ханиадны эхэн үед хүндрэхээс нь өмнө ямар арга хэмжээ авбал зохистой вэ?
Ханиад томууны үед нус гоожих, бие жихүүцэх шинж тэмдэг илэрсэн бол хамгийн өргөн хэрэглэгддэг парацетамолыг эхний сонголтоор зөвлөдөг. Гадаадын орнуудад ч вирусийн гаралтай халдварын үед парацетамолыг эхний сонголтоор зөвлөдөг. Тэгээд дархлаа дэмжих хар шөл, аарц, аньс, нэрс, чацаргана зэрэг зэрлэг жимсний шүүс, уламжлалт хоол хүнсээ хэрэглэх, хувцсаа тохируулан өмссөнөөр хурдан эдгэрэх боломжтой. Хувь хүнээс их хамаарна. Архаг хууч өвчингүй, харьцангуй эрүүл чийрэг биетэй бол төдий хэмжээгээр хурдан эдгэрнэ.с, уламжлалт хоол хүнсээ хэрэглэх, хувцсаа тохируулан өмссөнөөр хурдан эдгэрэх боломжтой. Хувь хүнээс их хамаарна. Архаг хууч өвчингүй, харьцангуй эрүүл чийрэг биетэй бол төдий хэмжээгээр хурдан эдгэрнэ.
Яагаад парацетамолыг зөвлөдөг юм бэ? Бусад ижил төрлийн үйлчилгээтэй эм бэлдмэлүүдээс юугаараа ялгаатай вэ?
ДЭМБ-иас гаж нөлөө багатай, хамгийн үр дүнтэй, өвчин намдаах, халуун бууруулах үрэвслийн эсрэг эм бол парацетамол гэж зөвлөдөг. Бусад өвчин намдаах төрлийн эмнүүдтэй харьцуулахад гаж нөлөө хамгийн бага гэдэг нь клиникт нотлогдсон. Гэхдээ ямар ч эм бэлдмэлийг тохирсон тун хэмжээгээр уух шаардлагатайг анхаарах хэрэгтэй. Хэтрүүлэн хэрэглэвэл элгэнд нөлөөлнө. 10 ширхэгээр савласан нь удаанаар уух, тун хэтрүүлэх талтай тул цөөнөөр савлахыг эмийн компаниудад бодлогоор зөвлөдөг. Тухайлбал парацетамолын зохих тунг агуулсан 4 ширхэгтэйгээр савласан ханиадны эм уух нь тун хэтрэлтээс сэргийлэх давуу талтай.
Нярай хүүхэд парацетамолыг 125 мг-аар, бага, өсвөр насны хүүхэд 300 мг, том хүн 500 мг-аар өдөрт 3 удаа уухад сөрөг нөлөөгүй.
Халуун буулгах, өвчин намдаах төрлийн олон эм байдаг. Тухайлбал диклоденк, ибупрофен зэргийг хүмүүс хавсарч хэрэглэх тал бий?
Олон улсын нэршлээр диклофенак эмийг олон орны зөвлөмжинд 4 хоногоос илүү уувал харвах эрсдэл нэмэгдэж байна гэж анхааруулсан. Олон хоног дараалан өвдөлт намдаах зорилгоор хэрэглэх нь эрсдэлтэй тул 4 хоног хэрэглээд, дараа нь өөр төрлийн өвчин намдаах эм уух зэргээр завсарлах хэрэгтэй гэсэн албан ёсны зөвлөмж бий. Бусад өвчин намдаах, үрэвслийн эсрэг эмнүүд гаж нөлөө ихтэй учраас хамгийн бага гаж нөлөөтэй парацетамолыг зөвлөөд байгаа юм.
Нөгөө талдаа парацетамол агуулсан, ханиадны ижил төрлийн эмнүүд бий. Тунг тааруулан хэрэглэхийн тулд ханиадны эм авахдаа найрлага, тун, зааврыг нь нь маш сайн харах хэрэгтэй. Парацетамол агуулсан эмийг давхардуулж ууж болохгүй. Аль нэгийг нь сонгож хэрэглэнэ.
Халууралт хэдэн градус хүрвэл халуун бууруулах эм уух хэрэгтэй вэ?
38 градус хүртэл халуурч байвал бие махбод вирустэй тэмцэж байна гэж үздэг. Үүнээс илүү халуураад эхэлбэл халуун бууруулах эм уух хэрэгтэй.
Ханиадны эсрэг парацетамолтой эмнүүдээс хамгийн өргөн бөгөөд удаан хэрэглэж байгаа эм бол Нео МИКСАГРИП. Дэлхийн 40 гаруй улсад экспортлогддог, Монголын эмчилгээний практикт 26 жил хэрэглэж байгаа эмчилгээний идэвх өндөртэй эм. Дотроо гурван төрлийн найрлагатай. Нэг шахмалдаа парацетамол 500 мг, хамрын бөглөрөл, битүүрэх, нус гоожихын эсрэг phenylephrine HCI 10 мг, харшлын эсрэг chlorpheniramine 2 мг –ыг агуулсан. Дээрээс нь үнээ тогтвортой барьж байгаа, хамгийн боломжийн үнэтэй ханиадны эсрэг эхний сонголтын эм гэдгээрээ нийтийн хэрэглээ болсон. Парацетамолын үйлчлэгч бодис нь сайн чанарых тул уусан даруйд мэдрэгддэг нь эмнэл зүйд нотлогдсон учраас ханиадны үед уухад үр дүнтэй гэж зөвлөдөг.
Шинэ эм болгон сайн гэсэн үг биш
Эмчилгээний идэвх гэдгийг юугаар хэмждэг юм бэ?
Эмчилгээний практикт хэрэглэж байгаа үзүүлэх нөлөөлөл, гаж нөлөө ямар байдаг зэргээр нь тодорхойлдог. ДЭМБ-ын удирдамжид эмчилгээний практикт мөрддөг нэг зүйл нь он удаан жил практикт хэрэглээд, үр дүнтэй гэдгийг мэдэрсэн эмийг хамгийн сайн эм гэнэ. Хаана үйлдвэрлэсэн эсвэл шинэ эм гэдгээр нь тодорхойлдоггүй юм.
Эмчилгээний практикт хэрэглээд, бие махбодоороо мэдэрсэн, өвчин нь эдгэрсэн эмийг сайн, найдвартай, эмчилгээний идэвхтэй эм гэнэ.
Шинэ эм гарсан ч хэдэн жилийн хугацаанд хэрэглэх явцад ямар нэгэн гаж нөлөө, сөрөг үр дагавар илэрч болно. Тиймээс шинэ эм болгон сайн гэсэн үг биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
Эмийн дасал үүсэх, эмийн зохисгүй хэрэглээний талаар эмч мэргэжилтнүүд үргэлж анхааруулдаг. Ханиадны эм дасал үүсгэх үү?
Антибиотикийн дасал үүсгэх нь ямар аюултай талаар маш их ярьж, анхааруулдаг. Нянгийн халдварын үед антибиотикийг эмчийн заавраар хэрэглэх ёстой. Нян (бактери) гэдэг нь амьд биет учраас үүний эсрэг антибиотик хэрэглэхэд дасал үүсэх эрсдэл бий болдог. Эхлээд нэг антибиотик богино хугацаанд дур мэдэн хэрэглээд тухайн нян дарагдлаа гэхэд дараагийн удаа нөлөөлөхгүй. Амьд биет учраас өөрийгөө хамгаалдаг. Тиймээс яг тухайн эмгэг төрөгчид тохирсон антибиотикийг тохирсон тун, хоногоор хэрэглэхийг хатуу заасан.
Харин миксагрип зэрэг парацетамолтой ханиадны эсрэг эм нь антибиотик агуулаагүй гэдгээрээ ялгаатай. Үүсгэгч рүү нь нөлөөлөөгүй. Үүсгэгчээс шалтгаалсан үрэвсэл, эмнэлзүйн шинж тэмдгийг нь бууруулдаг. Тодруулбал, Үрэвслийг нь дарж, өвчин намдааж, халуун бууруулж нойрны чанарыг нэмэгдүүлдэг. Нойр хангалттай сайн байх нь дархлааг сулрахаас сэргийлж, бие махбод тухайн вирус, бактертэй тэмцэхэд нь чухал нөлөө үзүүлдэг.
Ханиадны эм дасал үүсгэхгүй. Миксагрип эмийг ханиад хүрэх бүрд хэрэглэсэн ч мэдрэг чанар нь буурна гэдэг ойлголт байхгүй.