
Антиоксидант гэдэг анти буюу эсрэг, оксидант буюу исэлдэлт гэсэн утгатай Латин үг.
Антиоксидантыг гарган авч буй аргаар байгалийн гаралтай болон нийлэг гаралтай гэж хуваан үздэг.
Байгалийн гаралтай антиоксидантыг энзиматик болон энзиматик бус хэмээн ангилдаг. Энзиматик бус ангиллыг эрдэс бодис, витаминууд, каротинойд, полифенол болон бусад хэмээн ангилдаг.
Астаксантин гэдэг нь Каротинойд бүлгийн антиоксидант буюу байгалийн гаралтай хамгийн хүчтэй антиоксидантын бүлэгт хамаарагдана. Мөн химийн шинж чанараар нь усанд уусдаг буюу гидропифик антиоксидант болон тосонд уусдаг буюу липофилик антиоксидант хэмээн ангилдаг. Усанд болон тосонд уусдаг антиоксидантыг верситал антиоксидант хэмээн нэрлэдэг ба астаксантин нь верситал антиоксидант юм.
Астриа нь бусад байгалийн гаралтай антиоксидантуудтай харьцуулан судлахад витамин С-ээс 6000 дахин илүү, витамин Е-ээс 550 дахин илүү, КоЭнзим Q10-ээс 800 дахин илүү, ногоон цайны ханднаас 550 дахин илүү, β-каротинаас 11 дахин илүү хүчтэй болох нь 2007 онд Nishida, Yamashita нарын судалгаанд тодорхойлогдсон байдаг.
Астаксантин нь далайн бүтээгдэхүүнүүдэд түлхүү агуулагддаг бөгөөд далайн улаан өнгийн амьтан, ургамалд агуулагддаг. Үүнээс хамгийн өндөр тунгаар агуулдаг нь далайн улаан замаг буюу Haematococcus pluvialis ба Астриа бүтээгдэхүүнийг тус замгаас гарган авсан бөгөөд Японы Mitsubishi Corp Biotechnology – BIOGENIC компанид өсгөн үржүүлж зах зээлд нийлүүлдэг. Тус замаг нь анх ногоон өнгөтэй байдаг бөгөөд нарны хэт улаан туяаны үйлчлэлээр улаан өнгөтэй болдог ба улаан өнгө нь хүрэн улаан өнгөтэй байвал хамгийн дээд зэргийн астаксантин үүссэнд тооцдог.

Фармакологийн үйлдэл:
• Астриа нь хүчтэй антиоксидант бөгөөд усанд уусах болон тосонд уусах шинж чанартай тул эсийн тосон орчин буюу эсийн мембраны дотор талд болон усан орчин буюу эсийн гадна, цитозол орчинд антиоксдант нөлөөг үзүүлдэг.
• Астриа нь митохондрийн үйл ажиллагааны алдагдлыг засах, митохондрын хэт исэлдэлтийг бууруулах, чөлөөт радикал үүсэлтийг бууруулах зэрэг нөлөөг үзүүлснээр үрэвслийн дохио дамжилтыг бууруулж эсийн үйл ажиллагааны алдагдлыг засах, митохондрын апоптозыг бууруулснаар эрүүл урт наслах нөхцлийг бүрдүүлнэ. Мөн бүх төрлийн үрэвсэлт эмгэг, зүрх судасны тогтолцооны эмгэг, мэдрэлийн тогтолцооны эмгэг, бодисын солилцооны тогтолцоонд эерэг нөлөөг үзүүлдэг.
• Эсийн митохондрын исэлдэлтийн процессыг бууруулах ба үрэвсэл өдөөдөг NFkB-ын түвшинг бууруулж чөлөөт радикалын донор болж өгснөөр исэлдэлтийг бууруулах нөлөөтэй.
Астриа нь эдгээр үйлдлүүдийг үзүүлдэг. Үүнд:
Үрэвслийн эсрэг нөлөө:
NFkB-ын түвшинг бууруулснаар TNF-α, IL-1β бууруулах Антиоксидант,
Хавдрын эсрэг нөлөө:
Хавдрын эсийн үсэрхийллийг бууруулдаг ба cell line судалгаанд өндөр тунгаар хэрэглэх үед бие даасан хавдрын эсрэг нөлөө тодорхойлогдсон байна.
Өөх тосны бодисын солилцоог засах нөлөө:
Антиоксидант тогтолцоо алдагдсан үед өөх тосны хуримтлал үүссэнээр таргалалт, атеросклероз зэрэг эмгэгийн эрсдэл нэмэгддэг ба Астриа нь липидийн тогтолцоонд эерэг нөлөө үзүүлснээр биеийн жинг барих болон биеийн жин хасах нөлөө үзүүлдэг.
Арьсны гоо сайхны нөлөө:
Астриа нь арьсны гоо сайханд эерэг нөлөөтэй ба 2020 онд Сингапурын Үндэсний Их Сургуулиас эдгээр нөлөөг баталсан байна. Астаксантин нь арьсны хоригийн үйл ажиллагааг сайжруулах ба арьсны үрэвсэлт эмгэгүүдийг бууруулдаг. Мөн арьсны үрчлээг багасгах, нарны хэт ягаан туяанаас арьсыг хамгаалах, арьсны чийгшилтийг хадгалах, насны хамааралт арьсны нөсөө толбыг бууруулдаг болох нь батлагдсан. Арьсны эмгэг талаас арьсан доорх давхаргын үрэвслийг бууруулах нөлөөтэй ба ШМЭ (шигүү мөхлөгт эс)-ийн хэт идэвхжилтийг бууруулснаар арьсны үрэвсэл болон арьсны харшлын үед эерэг нөлөөг үзүүлдэг.
Хэрэглэх заалт:
• Антиоксидант үйлдэлтэй бөгөөд бие махбодыг чөлөөт радикал болон агаарын бохирдлын
нөлөөллөөс хамгаалж үрэвслийн эсрэг, гоо сайхны зорилгоор хэрэглэнэ.
• Арьсны үрчлээ, толбо, нөсөөг багасгах
• Амьсгалын замын эмгэгийн хавсарсан эмчилгээнд
• Үрэвсэлт эмгэгийн хавсарсан эмчилгээ зэрэгт хэрэглэнэ.